Алба хаагчдыг шагнаж урамшуулав.

Улс тунхагласны өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагчдад шагнал гардуулав. Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр ахлах төлөөлөгч, хошууч, Г.Ганхөлөг, хүний тоо бүртгэлийн байцаагч, ахмад Б.Дэлгэрмөрөн, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Г.Энхбат нар, Цэргийн ээлжит “Хошууч” цолоор нийгмийн ахлах ажилтан, ахмад М.Мөнхжаргал, “Ахмад” цолоор харуул хамгаалалтын ахлах байцаагч, ахлах дэслэгч Б.Содбаяр, ерөнхий жижүүр, ахлах дэслэгч Б.Бямбадорж, “Ахлах дэслэгч” цолоор их эмч, дэслэгч Д.Ариунтуяа, “Ахлах ахлагч” цолоор хамгаалалтын ажилтан, ахлагч С.Тогтмолсүрэн, “Ахлагч” цолоор хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Д.Оюунбаатар, дэд ахлагч Д.Эрдэнэхүү, сувилагч, дэд ахлагч Г.Цэрэнбадам нар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Гал-Эрдэнэ, “Албаны төлөө-II” зэргийн  тэмдгээр, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Х.Уянга, “Албаны төлөө-III” зэргийн  тэмдгээр холбоочин, дэдэ ахлагч Б.Оюундарь зэрэг алба хаагчид шагнагдав.  Ангийн удирдлагуудаас цол, шагнал авсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Back to top button