“ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЖ, ХАРИУЦЛАГАА НЭМЭГДҮҮЛЬЕ” АЯН ӨРНҮҮЛЛЭЭ

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ахлагчийн зөвлөлөөс санаачлан “Хандлагаа өөрчилж, хариуцлагаа нэмэгдүүлье” 30 хоногийн аяныг өрнүүлж байна.

   Тус аяны хүрээнд ахлагч бүрэлдэхүүний дунд сургалт, хэлэлцүүлэг, спортын тэмцээн уралдаан зохион байгуулснаас гадна офицерын бүрэлдэхүүн бага бүрэлдэхүүний ажил үүргийг гүйцэтгэн, тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх, амжилт бүтээлээ дүгнэх боломж нөхцөлийг бүрдүүллээ.

   Мөн хууль, эрх зүй, танин мэдэхүйн асуулт хариултын “АХА”, гар бөмбөг, ширээний теннис, 100 буудалт даам гэсэн спортын 3 төрөлт тэмцээнийг зохион байгуулж мэдлэг чадвар, хурд хүчээ сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

     

Add comment

reload, if the code cannot be seen