Ахмад настнуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Тус анги нь “Олон улсын ахмадын баяр”-ыг тохиолдуулан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ахмад настнуудаа хүлээн авч , хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээний үеэр бэлтгэл дэд хурандаа Х.Батбаатар, бэлтгэл хошууч Н.Эрдэнэчимэг, бэлтгэл ахлах ахлагч Т.Оюунбилэг нарын “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэж, хамт олны гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулав.

ШШГЕГ-ын даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/1161 дүгээр тушаалаар бэлтгэл ахлах дэслэгч Х.Майдарыг ШШГБ-ын “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр, бэлтгэл ахлах ахлагч Т.Оюунбилэгийг “Албаны төлөө II зэргийн тэмдэг”-ээр, бэлтгэл ахлах ахлагч Ц.Амаржаргалыг “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнагдав. Төрийн дээд шагнал болох “Цэргийн гавьяаны одон”-оор шагнагдсан бэлтгэл хурандаа Б.Лхагвасүрэнд баяр хүргэж хамт олны гарын бэлгийг гардуулав.

Back to top button