Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “Харуул хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Бүртгэлийг 429 ДҮГЭЭР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ-ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГТ 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж, судалгаанд хамруулна.
Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага:
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
• Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
• Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй;
• Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,
• Биеийн өндөр 170 см ба түүнээс дээш, эрэгтэй 35 хүртэлх настай байх;
• Бие бялдрын зөв хөгжилтэй;
• Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх;
• Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
• Байгууллагын хүний нөөцийн сул орон тооноос хамаарч, харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад зөвхөн эрэгтэй иргэдийг бүртгэнэ.
• Зөвхөн эмч, эмнэлгийн ажилтны сул орон тоонд эмэгтэй иргэдийг бүртгэнэ.
Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
2. Хувь хүний намтар /Хувь хүний намтар бичих санамжийн дагуу өөрийн болон эцэг /эх/, өвөг эцэг /эмэг эх/-ийн намтар/
3. Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа
4. Иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа /e-mongolia/
5. Боловсролын үнэмлэх, дипломны хуулбар, лавлагаа /e-mongolia/
6. Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас /Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн үзлэгт хамрагдсан байх/
7. Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
8. Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/
9. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
10. Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа /e-mongolia/
11. Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/
12. Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
13. Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх
14. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /e-mongolia/
15. Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /e-mongolia/
16. Гэрлэлтийн баталгааны хуулбар, лавлагаа /e-mongolia/
17. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэц шалгуулсан хуудас
18. Сурагчийн хувийн хэргийн тодорхойлолт
Тайлбар:
Дээр дурдсан баримт бичгийг заавал нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.
Хэрвээ хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлэн шалгалтад орж, албан тушаалд томилогдсон нь тогтоогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг буруутай этгээд хүлээнэ.